Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Хуулийн хэлтсийн дарга Д.Дэлгэрмаагийн ахалсан ажлын хэсэг Цемент шохой ТӨХК-д ажиллаж буй. Тэгвэл өнөөдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл өөрийн биеэр Цемент шохой ТӨХК-д очжээ. Тэрбээр Цемент шохой ТӨХК-ийн үйл ажиллагаа, үйлдвэрийн нөхцөл байдлыг шалгаж буй. Мөн тус компанийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар болон ажилчдын өгч буй зөрүүтэй мэдээллийг газар дээр нь нягтлахаар очжээ.
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл Цемент шохой ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарыг төрийн ажилд тохирохгүй байгааг хэлж байв. Архи ууж, олон хоногоор алга болдог, ажлын байрандаа байдаггүй зэрэг шалтгаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналаа компанийн ТУЗ болон Засгийн газарт хүргүүлэхээ хэвлэлээр мэдэгдээд буй юм.
Б.Хэрлэн
Уншиж байна |