Харри Поттерын зохиолоор телевизийн олон ангит кино хийнэ
"HBO Max" Харри Поттерын шинэ цувралын ажилдаа албан ёсоор оржээ. Тухайлбал, “Warner Bros” компани “Maкс” нэртэй шинэ стриминг платформ нээх үеэрээ “Харри Поттер” зохиолыг олон ангит кино болгон гаргахаа мэдэгдсэн юм.
HBO & Max Content-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд гүйцэтгэх захирал Кейси Блойс хэлэхдээ, "Бид үзэгчдэд Хогвартсыг цоо шинэ байдлаар нээж харуулах болно. Үүнийг тэсэн ядан хүлээж байна. Та бүхний энэ олон жил шимтэн уншсаар ирсэн ном гайхамшиг болон үзэгч та бүхэнд хүрэх болно оо" гэжээ.
Warner Bros компани тус олон ангит киног бүтээхдээ уг зохиолын зохиогч Ж.К.Роулингтэй хамтран ажиллаж гүйцэтгэх пропюсерээр ажиллаж байгаа гэдгийг онцлон хэлсэн юм.
Мөн дашрамд дурдахад, Warner Bros цаашид HBO сувгийн шилдэг бүтээл “Game of Thrones” болон CBS телевизийн “The Big Bang Theory” киноны үргэлжлэлийг бүтээхээр төлөвлөж байгаа гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ