С.Орхонтуул: 2023 онд ногоон, цэнхэр өнгийн хумс тренд болно
Хувцас загвар жил бүхэн өөрчлөгддөгтэй адил хумс будалтын чиг хандлага ч жил, улирлаас шалтгаалан хувирдаг. Зарим жил тод өнгийн будалт, элдэв чимэг, зүүсгэл тренд болдог бол заримдаа минимал хумс моданд ордог. Ялангуяа сүүлийн жилүүдэд цайвар бор, цагаан, хар зэрэг өнгөтэй, цулгуй будалт зонхилж байна.
Хумсны артист С.Орхонтуулын санал болгож буй энэ хавар зуны улиралд тренд болох 7 төрлийн будалтыг танилцуулж байна.
Хаврын улиралд зориулсан "Кобальт-цэнхэр" өнгө
Энэ жилийн хавар, зуны улиралд тод кобальт цэнхэр өнгө тренд болох юм. Энэхүү будалт нь таныг дэгжин бөгөөд шийдэмгий харагдуулна. Мөн бүхий л зүйлстэй нийцэж шинэлэг харагдах болно хэмээсэн юм.
Цэцгэн хээтэй хумс
2023 оны хавар, зун гоёмсог, чимэг загвартай цэцэгсийн загваруудыг санал болгож байна. Энэхүү будалтыг ханын цааснаас санаа авсан бөгөөд алдарт зураач Бетина Голдштейны дээрх төрхийг хуулбарлаж, жижиг цэцгийн наалтуудыг цайвар өнгийн суурь тавьж илүү минималист, хээнцэр харагдах болно.
Тод ногоон будалт
Хаврын улиралд илүү энгийн, даруухан будалт байсан бол зуны халуун өдрүүдэд тод өнгийн ногоон өнгийн будалт хийлгэхийг зөвлөж байна. Хэрэв та хумсаа илүү тод, неон харагдуулахыг хүсч байвал доод талд нь цагаан өнгийн будгаар будаж, хоёроос гурван давхар ногоон өнгийн будгаар будсанаар илүү тод хэр нь гайхалтай өнгө гарч ирнэ.
Олон өнгийн пренч будалт
Хумсныхаа урд хэсгийг нэг өнгийн будгаар гоёдог цаг ард хоцорчээ. Харин өөр, өөр өнгө, өвөрмөц хэлбэр бүхий пренч будалт энэ хавар зонхилох аж.
Минимал будалт
Negative space буюу хумсыг бүхлээр нь будалгүй зарим хэсгийг нь онгорхой орхих будалт дизайнеруудын хамгаас дуртай аргачлал хэвээр байна. "Хэрвээ та өнгөгүй будаг сонгосон бол хумсныхаа үзүүрийг тод өнгөөр, эсвэл хумсан дээрээ хялбархан геометрийн дүрснүүд зурж болох юм.
Гялалзсан хумсны будалт
Энэ жил бүхэлдээ нэг өнгөөр дагнасан, уйтгартай байх нь хэмээн бүү санаа зовоорой. Хумсныхаа зарим хэсэгт гялалзсан саа, шигтгээ бүхий будалт оруулж өгснөөр та илүү хөгжилтэй, урам зоригтой харагдах болно. Энэхүү будалт дээр баримтлах чухал дүрэм бол маш нарийн саа болон жижиг шигтгээ ашиглах юм шүү.
Металл
Өнгөрсөн улирлаас ноёрхож эхэлсэн металлаг хумсны будгууд энэ улиралд ч бас загварлаг хэвээрээ байна. Төмөрлөг эсвэл боронзон өнгө сонгож, бүжгийн талбайн дисконы бөмбөг мэт зугаатай будалт хийгээрэй. Хамгийн гол нь металлаг будаг сонгох нөхцөлд богино хумстай байвал илүү зохимжтой харагддагийг мартаж болохгүй шүү.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ