Ким Кардашьян, Эмма Робертс нар American Horror Story-д дүр бүтээнэ

Ким Кардашьян, Эмма Робертс нар American Horror Story-д дүр бүтээнэ

“American Horror Story” цуврал 2011 оноос хойш үзэгчдийн хүртээл болж буй. Тус цувралын12 дугаар бүлэг энэ зун нээлтээ хийхээр төлөвлөөд буй.

 

Уг цувралд реалити шоуны од Ким Кардашьян болон Эмма Робертс нар дүр бүтээж байгаа гэнэ. Киноны найруулагч Райан Мёрфи хэлэхдээ, Би Кимийг энэ удаагийн цувралдаа тоглуулж байгаадаа туйлын их баяртай байна. Бид түүнд зориулсан  хөгжилтэй, загварлаг, мөн туйлын аймшгийн дүрийг тусгайлан бүтээж байгаа" хэмээн онцолсон юм. 

 

Түүнчлэн тус цувралд Ким Кардашьянаас гадна Эмма Робертс, Мэтт Закри нар тоглохоор болжээ.
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ