Жүжигчин, загвар өмсөгч Жун Чэ Юл 26 насандаа таалал төгсчээ

Жүжигчин, загвар өмсөгч Жун Чэ Юл 26 насандаа таалал төгсчээ


Зомби мөрдөгч киноны жүжигчин, загвар өмсөгч Жун Чэ Юл 26 насандаа таалал төгсчээ. 


Тодруулбал, Star News-ийн мэдээлснээр загвар өмсөгч, жүжигчин Жун Чэ Юл өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний өглөө гэртээ нас барсан байдалтай олдсон гэнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. 


Түүний хувьд "Wedding Impossible" кинонд тоглохоор төлөвлөж байсан  хэдий ч ийнхүү харамсалтайгаар мөнх бусыг үзүүлжээ. 

 

Жун Чэ Юл нь "Zombie Detective" буюу Зомби мөрдөгч кинонд туслах дүрд тоглон олны хараанд өртсөн нэгэн билээ. Түүний харьяалагддаг "Esteem Entertainment" агентлаг одоогоор албан ёсны  мэдэгдэл хийгээгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Харамсалтай хайран залуу нас хүн 1 л удаа төрнө хаана амьдардаг хэн ч байсан
2023-04-12
Bumdari:
Esteem chine SM inh bizde SMiin artistuud yrn hetsu nuhtsuld baidag ymshige. Jildee 1 hvn tengert dewshhin
2023-04-12