Старбаксын шинэ кофе гарсан даруйдаа олны шүүмжлэлд өртөв

img

Старбаксын нэгэн үйлчлүүлэгч TikTok-доо шинэхэн худалдаанд гарсан оливын тостой кофег туршиж үзэн хүмүүст сэтгэгдлээ хуваалцав. Энэхүү бичлэгтээ оливын тосны эрүүл мэндэд тустай чанар нь хэрэглэгчдийг татна гэж найдсан боловч эсрэгээрээ гэдэс хямарч, ходоод өвдөж байна гэх хэмээн сэтгэгдлээ хуваалцсан нь олон хүмүүст хүрсэн байна. 


"Oleato" нэртэй шинэ төрлийн гараад ердөө хоёр сар болж байгаа хэдий ч түүнд орсон орц найрлага нь хүний биед муугаар нөлөөлснийг олж тогтоосон байна. Ингэхдээ кафейн, тайвшруулах зорилготой оливын тос хоёр нэг дор орсноор хүний бие хямрах эрсдэлтэй. Мөн чидун жимсний тосыг өтгөн хаталтын эсрэг эмчилгээнд ашигладаг гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байсан юм. 

 

Старбаксын гүйцэтгэх захирал Ховард Шульц Сицили руу аялсны дараагаар уг бүтээгдэхүүний санааг олжээ.Тэрбээр өдөр бүр нэг халбага чидун жимсний тосыг ууснаар биед сайн учир кофендоо энэхүү найрлагыг оруулах санаа төрсөн байна. Энэ нь цаашлаад хүний биед шим тэжээлтэймөн компанийн хувьд маш их ашиг тус авчирна хэмээн бодсон хэдий ч хэрэглэгчдийн шүүмжлэлд өртөөд байна. Одоогоор энэхүү кофегоо худалдаанд борлуулсан хэвээр байгаа бөгөөд Лос Анжелес, Чикаго зэрэг хотуудад худалдаанд гаргаад байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Shar tos xiixgui teneg zaxiral BN daa
2023-04-10
Зочин:
Орк монголчууд кофенд донтчихсон уу?
2023-04-10