Дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад Рианна, Жей-Зи, Ким Кардашьян нар багтлаа

Оскар, Мэт Гала, Грэммийн улаан хивсэн дээр алхдаг алдартнууд тоймгүй олон. Гэхдээ хэдхэн хүн л "Форбес" сэтгүүлээс жил бүр эрхлэн гаргадаг дэлхийн тэрбумтануудын жагсаалтад ордог.
Энэхүү жагсаалтад дэлхийн хэмжээний од дуучин Рианна, Жей-Зи, реалити шоуны од Ким Кардашьян нар "Forbes" сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтад багтсан тухай гадны хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Жагсаалтын 2002-р байранд $1,4 тэрбумтай Рианна бичигдэв.Рианнагийн орлогын дийлэнх хувийг “Fenty beauty” гоо сайхны брэнд нь бүрдүүлдэг. 2017 онд байгуулагдсан тус компани 2022 онд 550 сая гаруй ам.долларын орлого олжээ.
Титаник киноны найруулагч Стивен Спилберг саяхан Аватар киноны үргэлжлэлийн гаргаснаар асар их ашиг олж $4 тэрбум долларын хөрөнгөтэй учир жагсаалтын 694-р байранд бичигджээ. Ким Кардашьян 2259-рт бичигдсэн бөгөөд түүний хөрөнгө энэ жилд $1,9-1,2 тэрбум хүртэл буурчээ. Тэрээр хөрөнгөө Skims shapewear гэх хувцасны брэндээр босгожээ. Харин Кимийн экс нөхөр Канье Уэст олон нийтийн сүлжээгээр еврейчүүдийг эсэргүүцсэн үг хэлснийхээ дараа Adidas түүнээс харилцаагаа тасалсан тул жагсаалтаас хасагдаж, багтаж чадаагүй гэнэ.
Мөн Кайли Женнер энэхүү жагсаалтад орж чадсан хэдий ч 2021 онд жагсаалтаас хасагдсан бөгөөд түүнээс хойш дахин гарч чадаагүй байна.
Рэппер Жей-Зи хөрөнгөө $1,4- $2,5 тэрбум хүртэл нэмэгдүүлсэн тул жагсаалтын 1217-р байранд орсон байна.
Үүнээс гадна 77 орны 2640 тэрбумтан Форбес сэтгүүлээс гаргадаг 2023 оны дэлхийн тэрбумтнуудын жагсаалтад багтжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ