BLACKPINK хамтлаг Carpool Karaoke нэвтрүүлэгт оролцоно

BLACKPINK хамтлаг Carpool Karaoke нэвтрүүлэгт оролцоно

БНСУ-ын алдарт охидын BLACKPINK хамтлаг Жеймс Кордены алдартай “Carpool Karaoke” нэвтрүүлэгт оролцохоор болжээ. Жеймс Кордены тус нэвтрүүлэг найман жил үргэлжилсний эцэст ийнхүү өндөрлөж байгаа бөгөөд сүүлийн гурван дугаарын нэгд нь  BLACKPINK хамтлаг оролцохоор болсон байна. 

 

BLACKPINK-ийн оролцсон дугаар дөрөвдүгээр сарын 27-нд цацагдах аж. Тэд анх 2019 онд “The Late Late Show”-д оролцож, Kill This Love дуугаараа үзүүлбэр үзүүлж байсан. Харин 2021 онд “Pretty Savage” дууны үзүүлбэрээ ч анх тус тайзанд зориулан үзүүлж байв. Ийнхүү хоёр жилийн дараа дахин Жеймс Кордены нэвтрүүлэгт оролцохоор болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ