И Сын Ги, И Да Ин нар өнөөдөр хуримаа хийж байна

БНСУ-ын алдарт жүжигчин И Сын Ги болон И Да Ин нар өнөөдөр /2023.04.07/ Ганнамд хуримаа хийж байна.
Уг хосын хурим Сөүл зочид буудалд болж байгаа бөгөөд хошин шогийн жүжигчин Юү Жэ Сук ёслолыг хөтлөхөөр болсон билээ.
Хосууд болзож эхэлснээсээ хойш хоёр жил гаруйн дараа буюу хоёрдугаар сард хуримлах шийдвэрээ зарласан юм. Мөн тэдний хувьд хуримын дараа бал сарын аялалд явахгүйгээр шууд тус тусын ажлаа хийхээр болсон байна.
Хуримын хамгаалалт маш чанга байгаа ба зочид дотор ороод зураг бичлэг хийхийг хориглосон байгаа аж.
Түүний сүйт бүсгүй жүжигчин И Да Ин нь "Хүлэг баатрууд", "Шоронгийн эмч" зэрэг цувралуудад тоглож байсан бөгөөд "Дэ Жангум" цувралын Чой ахайтны дүрээр сайн мэдэх жүжигчин Кён Ми Ригийн охин юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ