Анжелина Жоли хувцас, үнэт эдлэлийн брэнд гаргана
Холливудын од, кино найруулагч, НҮБ-ын сайн санааны элч дэлхийн хамгийн өндөр цалинтай эмэгтэй жүжигчдийн нэг Анжелина Жоли шинэ салбарт хүч үзэхээр төлөвлөж байгааг гаднын хэвлэлүүд мэдээлж эхэллээ. Тэрбээр хувцас болон үнэт эдлэлийн брэнд гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.
Брэндийн нэр нь одоогоор тодорхойгүй байгаа хэдий ч 'Atelier Jolie' нэрээр барааны тэмдэг авах хүсэлт гаргасан тухай ойрын эх сурвалж мэдээлсэн юм.
Эх сурвалж хэлэхдээ, "Жоли энэхүү шинэ төсөлдөө жил гаруй ажиллаж байна. Тэрбээр шинэ бизнесээ урагшлуулахын тулд хамгийн эхний том зүйл бол барааны тэмдэг батлагдах юм" гэжээ. "Atelier Jolie" нь үнэт эдлэл, кутюр хувцас, оёдол, гоёл чимэглэл гэх мэт өргөн хүрээг хамрах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ