Ж.Ганбат: Эрдэнэс Тавантолгой ХК улсын валютын нөөцөд 900 тэрбум ам.доллар төвлөрүүллээ
2023-04-05

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат цаг үеийн асуудлаар өнөөдөр /2023.04.05/ мэдээлэл хийлээ.

 

 

Тэрбээр “Засгийн газраас шийдвэр гаргаж, Эрдэнэс Тавантолгой ХК-д 2022 оны 10 дугаар сарын 26-наас онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгчөөр миний бие томилогдон ажилласан. Бид таван сарын хугацаанд 1.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрс борлууллаа. Онцгой дэглэм тогтоохоос өмнөх үеэс борлуулалтыг 4.1 дахин, тээврийг 3.9 дахин, экспортыг 2 дахин, орлогыг 3.9 дахин, олборлолтыг 2.7 дахин нэмэгдүүллээ.

 

2023 оны 01 дүгээр сарын 01-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 7.5 сая тонн нүүрсийг 765.2 сая ам.долларын үнэлгээгээр борлууллаа. Үүнээс 416 мянган тонн нүүрсийг долоон удаагийн цахим арилжаагаар худалдлаа. Мөн бид анх удаа 200 мянган тонн эрчим хүчний нүүрсийг биржээр арилжсан. Өмнө нь 9-10 ам.доллараар зарагддаг байсан эрчим хүчний нүүрсийг 70 гаруй ам.доллараар амжилттай арилжсан. Цаашид нэмж арилжина.

 

Сайн чанарын коксжих нүүрсийг 100-115 ам.доллараар зардаг байсан бол 180 гаруй ам.доллараар арилжсан. Нийтдээ 416 мянган тонн нүүрсийг цахимаар арилжиж, Монгол Улсад 20.9 сая ам.долларын нэмэлт орлого олсон.

 

Өнгөрсөн таван сарын хугацаанд 900 гаруй тэрбум ам.долларыг Монгол Улсын валютын нөөцөд оруулсан.

 

Мөн нийт 603 сая ам.долларыр өрөөс одоогийн байдлаар 180 мянган ам.доллар үлдээд байна. Энэ өрийг богино хугацаанд барагдуулахаар ажиллаж байна.

 

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 7.5 сая нүүрсийг борлуулж чадсан. Эрдэнэс Тавантолгой ХК үлдсэн хугацаанд 30 орчим сая тонн нүүрсийг дангаараа борлуулах боломж байна хэмээн үзэж, үүний төлөө ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан олборлолтод онцгой анхаарч байна” гэсэн мэдээллийг өглөө.

 

Мөн тэрбээр Эрдэнэс Тавантолгой ХК олборлолтын сонгон шалгаруулалтад үндэсний компаниудыг дэмжихээр хоёр багц ажлыг нээлттэй зарлаж, сонгон шалгаруулсан гэдгийг хэллээ. Энэ талаар тус компанийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Н.Цэрэнсамбуу "Эрдэнэс Тавантолгой ХК-иас цанхын баруун уурхайн хөрс хуулалтын тендер шалгаруулалтыг зарлаж, 06 дугаар сарын 16-ны өдөр нээсэн. I багцад гурван ААН, II багц хоёр ААН орсон. Энэ бүх мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим системээс харах боломжтой. 

 

Өмнө байгуулагдсан гэрээнд 1мк3 уулын цулын ажлыг 12 900 төгрөгөөр тооцож, гүйцэтгэлийг нь өгсөн байна. Бид 1мк3 уулын цулыг ажлыг 11 982 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх шаардлагыг тавьсан. Энэ шаардлагыг тавьснаар Эрдэнэс Тавантолгой ХК II багцаас 72 тэрбум, I багцаас 62 тэрбум төгрөгийг батлагдсан төсвөөс хэмнэх боломж бий болсон" хэмээн тендерийн журмын дагуу хамгийн бага үнийн санал өгсөн компаниудыг сонгон шалгаруулсан гэдгээ тайлбарлав.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Манайх өртэй биш болж баяжчихаа шив дээ. Жаахан болгоомжтой бичээч. 900 сая ам доллар байлгүй дээ.
2023-04-12
Худал мэдээлэл тарааж байна
2023-04-06
Тоо мэддэггүй сэтгүүлч
2023-04-06
900 сая доллар гэж бичээч.Бичиг үсэг тайлаагүй хүмүүс бдаг юм уу
2023-04-05
900 Saya l daa hend ch gesen. Yarij bichij baigaa ni arai l chadvar muutai yumaa
2023-04-05
Ч.Хүрэлбаатар сайд нь улсын валютйн нөөц 3,4 тэрбум доллар боллоо гэсэн байна. Гэтэл энэ нөхөр 900 тэрбум долларын орлого орууллаат гэх юм??!!
2023-04-05
900 Saya l daa hend ch gesen. Yarij bichij baigaa ni arai l chadvar muutai yumaa
Зочин:
Дарга нар бүгдийг нь хувьдаа завшина
2023-04-05
НИЙСЛЭЛДЭЭ ядаж МЕТРО бариач Тэгэхэд л түгжрэлгүй болно.Орон сууцаа хямдруулаад Төр баталгаа гаргаад олон жилээр лизингээр иргэддээ өгөх хэрэгтэй.
2023-04-05
Иргэн:
900 гаруй тэрбум ам.доллар оо??? Их сайхан бэлгэ дэмбэрэлтэй хэлжээ. Удахгүй ийм орлого олох болтугай. Доллор л байгаасай. Төгрөг, доллароо андуурсан болов уу. Доллар бол бид цэнгэлийн манлайд хүрэх нь. Нөгөө юун метро, юун гэрэл хороолол. Асуудлыг өлхөн шийднэ.
2023-04-05
Зочин:
Дарга нар бүгдийг нь хувьдаа завшина
зочин:
доллар биш төгрөг байлгүй дэ,мэдээлэлээ зөв оруулж баймаар юм.
2023-04-05
bichigchee medeegee khyanaach , ulsyn nuuts 3 garuy terbum , 9oo saya bailgui dee
2023-04-05
дэмжиж байна сайн байгаа шүү зөв хүнээ олж тавина гэдэг ийм байдаг байхгүй юу даа буруу гарын хүн бол өлөн ГАнхуяг шиг л байна даа тэр хулгайчийн бүх хөрөнгийг хураа тэр бол монголчуудын хөрөнгө юм шүү муу цүнх баригч новш
2023-04-05