Иргэн У нь “Yuhak center” фэйсбүүк пэйж хуудаст зар байршуулан нийт 29 иргэнээс 405 сая төгрөг залилан мэхэлж, авчээ. Тэрбээр “Бүгд Найрамдах Солонгос улсад нас харгалзахгүй, батлан даагч шаардахгүй хэлний бэлтгэлд суралцуулна” гэсэн зар байршуулж, 2022 оны 01 дүгээр сараас 2023 оны оны 02 дугаар сарыг хүртэлх хугацаанд залилан хийсэн үйлдлийг цагдаагийн байгууллагаас илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шүүхээс түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Уншиж байна |