BTS Жимин Солонгосын хөгжмийн ертөнцөд түүх бүтээлээ

BTS Жимин Солонгосын хөгжмийн ертөнцөд түүх бүтээлээ

 

БНСУ-ын алдарт хамтлаг болох BTS-ийн гол дуу хоолой гэгддэг Жимин соло уран бүтээл гаргасан даруйдаа АНУ-ын хамгийн том хөгжмийн жагсаалт болох "Billboard"-ийг тэргүүлж, энэ амжилтыг гаргасан анхны К-поп соло уран бүтээлч болжээ. Ингэснээр түүний хувьд Солонгос улсын хөгжмийн ертөнцөд түүхэн үйл явдал авчирсан анхны соло уран бүтээлч болж байгаа юм. 

 

 

Түүний шинэхэн соло дуу болох "Like Crazy"  нь дуучин Майли Сайрусын найман долоон хоногийн турш тэргүүлсэн "Flowers" дууг тэргүүлж амжилтыг оргилд хүрсэн байна. 


Like Crazy дуу нь түүний Face нэртэй соло цомгийнх нь дуу бөгөөд АНУ-ын бүх төрлийн урсгал, хөгжим, борлуулалтын мэдээллийг нэгтгэсэн Hot 100 чартын тэргүүнд эгнээнд ийнхүү оржээ. 

 

Алдарт “BTS” хамтлаг нь “Dynamite”, “Butter” зэрэг “Billboard”-ын жагсаалтыг тэргүүлсэн зургаан хит дуугаараа АНУ-д “K-pop” урсгалыг сурталчлан таниулсаар ирсэн юм.

 

 

Долоон гишүүний бүрэлдэхүүнтэй хамтлаг өнгөрсөн жил “дэлхийн хамгийн их борлуулалттай уран бүтээлчдийн жагсаалт”-д Америкийн дуучин Тейлор Свифтийн араас хоёрдугаарт жагссан бол өмнөх жил нь томоохон цомгоо гаргахдаа уг жагсаалтыг тэргүүлж байв.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ