Солонгост болсон тоглолтын үеэр Тайландын 158 хууль бус цагаач баригджээ

Солонгост болсон тоглолтын үеэр Тайландын 158 хууль бус цагаач баригджээ

Тайландын алдарт дуучин Арм Чутима Өмнөд Солонгосын Инчон хотод гуравдугаар сарын 25-нд тоглолт хийсэн билээ. Уг дуучны тоглолтыг Солонгост хууль бусаар ажиллаж байсан Тайландын иргэд олноороо очин үзжээ. 

 

Тухайн үед Солонгосын цагдаа нар тоглолт болж буй бүсийг тойрон шалгаж байсан бөгөөд нийтдээ 158 хууль бус цагаачдыг баривчилсан байна. 

 

Дуучин Арм Чутиманы хувьд энэ мэдээг мэдсэн даруйдаа Инстаграм хаягтаа ​​чин сэтгэлээсээ уучлалт хүссэн байна. Мөн Арм Чутима маргааш нь Чонан дахь тоглолтоо цуцалж, Тайланд руу буцсан хэмээн цагдаагийн албанаас мэдээллээ. 

 

Хэдийгээр олон хүн хууль бус цагаачдыг өрөвдөж байгаагаа илэрхийлж байсан ч цахим хэрэглэгчид тухайн цагаачдыг эх орондоо буцаж очих эсвэл визээ хугацаанд нь сунгах ёстой байсан хэмээн хатуу байр сууриа илэрхийлж байлаа. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hugatsanda suntan gj soliorlshu
2023-04-05
Зочин:
Манай урлагчингууд энэнээс чинь санаа аваад кимчи цагдаатай хамтарч ажиллаж энэ тэр болох вий дээ, манай бехчин, урлагчингууд ч менгений телее юу л бол юу хийнэ ш дээ
2023-04-05