Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 21 цагийн үед “Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах тоот хаяганд хамт архи уусан хүмүүс нэгнийгээ хутгалсан байна” гэх мэдээлэл ирүүлснийг шалгахад 29 настай, эмэгтэй М-ийг хамт архидан согтуурсан 37 настай, эрэгтэй Ц нь зүүн гарын булчин хэсэгт 1 удаа хутгалж, гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсаныг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон байна.
Мөн энэ сарын 03-ны өдрийн 23 цаг 20 минутад "Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хутгалуулсан хүн байна” гэх дуудлага, мэдээллийг шалгахад 37 настай, эрэгтэй Б-г 45 настай, эрэгтэй Э нь архидан согтуурсан үедээ нуруун тус газарт нь хутгалж, гэмтэл учруулаад хэргийн газраас зугтсаныг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хаагчид шуурхай эрэн сурвалжилж, олж тогтоосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Уншиж байна |