Монтел, Теди төвийн ченж нараас 264 гар утас хураан авчээ
2023-04-04

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнгөрсөн 7 хоногт хулгайн гар утсыг худалдан борлуулдаг ченж нарыг илрүүлжээ.

 

 

Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монтел”, “Тedy” худалдааны төвийн гадна болон дотор талд үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий дөрвөн ченж нь нийтийн тээврийн автобус, автобусны буудал, Их дээд сургууль, гудамж талбайд халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг гурван этгээдээс удаа дараагийн үйлдлээр гар утсыг хямд үнээр худалдан авч, зарж борлуулсан хэргийг илрүүлсэн байна. Тэднээс нийт 264 гар утсыг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин