Энэ онд агаарын тээврээр 1.5 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлжээ
2023-04-04

Зам, тээврийн хөгжлийн яам 2023 онд агаарын тээврээр 1.5 сая зорчигч тээвэрлэх зорилт дэвшүүлжээ. Өчигдөр буюу 2023.04.03-ны өдрийн байдлаар 324 386 зорчигч тээвэрлэж, зорилт 22 хувийн биелэлттэй байна. Олон улсын нислэгээр  234.121, орон нутгийн нислэгээр 90.265 зорчигч үйлчлүүлжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 145.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

 

МИАТ ТӨХК 173.541, Аэро Монголиа ХХК 37.545, Хүннү Эйр ХХК 27.201, Туркиш Эйрлайнс 17.901, ЭйрЧайна 4.239, Ашиана Эйрланс 18.123, Изинис Эйрвэйс ХХК 6.178, Монголиан Эйрвэйс Карго ХХК 2.403, Кореан Эйр ХХК 33.427 зорчигчийг тээвэрлэсэн байна.

 

Shuud.mn
Сонин хачин