BTS хамтлагийн Мин Юнги энэ сарын 21-нд соло цомгоо гаргана

BTS хамтлагийн Мин Юнги энэ сарын 21-нд соло цомгоо гаргана

БНСУ-ын алдарт BTS хамтлагийн гишүүн Мин Юнги буюу Шюга энэ сарын 21-ний өдөр "D-Day" нэртэй цомгоо гаргах болсныг "Big Hit" агентлагаас мэдэгдлээ.

 

"D-Day"  цомог нь түүний 2016 онд гаргасан "Agust-D" болон 2020 онд "D-2"-ын холимог хуурцаг ажээ. Энэ цомогт багтсан бүх дууг Шюга өөрөө бичиж, зохиосон байна. Мөн уран бүтээлчийн сэтгэлийн түүхээ хуваалцахын тулд продюсерийн ажлаа ч гардан хийсэн гэдгийг "BigHit Music"-с онцлон мэдээлсэн юм.  

 

Тэрбээр анхны бие даасан дэлхийн аялан тоглолтоо дөрөвдүгээр сарын 26-27-ны өдрүүдэд Белмонт Паркаас эхлэх аялан тоглолт нь түүнийг АНУ-ын Нью Йорк, Роземонт, Лос-Анжелес, Окланд мөн Индонез, Тайланд, Сингапур, Сөүл, Япон зэрэг улсуудаар очих төлөвлөгөөтэй байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ