Оюутолгойн туслан гүйцэтгэгч "Уорли инженеринг" ХХК-ийн ажилтнууд өнөөдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарласан байна.
Ажил хаялт зарласан ажилтнуудын зүгээс "Монгол ажилчид цалин хөлсөө шударгаар тооцуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хамтын маргаанаа эв зүйгээр шийдэхээр чармайсан ч мухардалд орсон. Иймээс өнөөдөр өглөөний 06 цагаас эхлэн уурхай дээр ажил хаялт зарлаад байна" гэлээ.
Ажил хаялтад 200 орчим ажилтан нэгджээ.
Уншиж байна |