Олон удаагийн ял шийтгэлтэй эрүүгийн элементүүдийг баривчиллаа

Олон удаагийн ял шийтгэлтэй эрүүгийн элементүүд болох Моононгийн Батлхагва, Няд хочит Эрдэнэ-Очирын Батболд, Аймгийн арслан Басгаадайн Батхуяг нарыг энэ оны 03 дугаар сарын 29-ний өдөр буюу өчигдөр Баянгол дүүрэгт байрлах “Тайж зочид” буудлаас баривчилж, ШШГЕГ-ийн харьяа хорих 461 дүгээр ангид хорьжээ.
Тэд зохион байгуулалттай бүлэг үүсгэн орон нутаг дамжин тусгай зөвшөөрөлгүй тэсэрч дэлбэрэх бодис ашиглан газар ухаж, хууль бусаар их хэмжээний алт олборлосон, иргэдийг айлган сүрдүүлсэн, төрийн албан тушаалтнуудад авлига өгсөн, мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ