Лана Дел Рэй, Эван Виникер нар сүй тавьжээ
Дэлхий даяар дуу хоолой, мэдрэмжээрээ залуусыг байлдан дагуулж буй дуучдын нэг бол яах аргагүй Лана Дел Рэй. Түүний дууг сонсох бүрт тайвшрал, ганцаардал, бүтэлгүй хайр гээд л олон сэтгэл хөдлөл, мэдрэмжийг авч, амьдарч буй ертөнцөөсөө хол тасарчихдаг гэдэгтэй маргах хүн ховор биз. Зарим оддын хувьд Лана тэр болгон хайр дурлалын цуурхалд өртөөд байдаггүй нэгэн юм.
Тэрбээр нэг сарын өмнө хөгжигчим Эван Виникертэй болзсон гэх мэдээлэл цахим орчинд тархаад байсан бөгөөд саяхан хосууд сүй тавьсан талаар Billboard.com сайтад мэдээлжээ. Түүний сүйт залуу нь инди рок хамтлагийн хөгжимчин байсан бөгөөд одоогоор Range Media-ийн хувь эзэмшигч, менежерээр ажилладаг гэнэ.
Дашрамд дурдахад, дуучин бүсгүй саяхан өөрийн бие даасан "Оcean Blvd" хэмээх ес дэх цомгоо гаргасан билээ. Уг цомгийг Майк Хермоса, Жек Антоноф, Дрю Эриксон, Зак Доус, Бенжи нартай хамтран "Оcean Blvd" продюсеээр ажилласан аж. Цомогт Jon Batiste, Bleachers, Father John Misty, Juda Smith, Tommy Genesis зэрэг нийтдээ 16 дууг багтаажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ