Гэр бүлийн маргааны улмаас өндрөөс үсэрч, амиа алджээ

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны орон сууцны тавдугаар давхраас 50 настай эрэгтэй үсэрч, амь насаа алджээ. Онцгой байдлын байгууллагад энэ тухай дуудлага 03 дугаар сарын 28-ны 19.12 цагт ирсэн байна.
Тухайн эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэр бүлийн маргааны улмаас тавдугаар давхрын цонхоор үсэрч, амь насаа алдсан байна. Нийслэлийн аврах ангийн алба хаагчид түүний цогцсыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтсийн хэсгийн байцаагчид шилжүүлэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ