Selena Gomez, Zayn Malik нар үерхэж байгаа юу?
Дэлхийд танигдсан авьяаслаг уран бүтээлчид болох дуучин Selena Gomez, Zayn Malik нарыг хамт болзож байсан гэх цуурхал тархсан билээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр “Тэд Нью-Йорк хотод хамт оройн зоог барьчхаад, гар гараасаа хөтлөлцөөд гадуур алхаж, үнсэлцэж байсан" гэжээ. Мөн хэдхэн хоногийн өмнө дуучид бие биеэ инстаграмаар дагасан нь болзож байгаагийн баталгаа хэмээн үзэж байгаа юм.
Харин Selena, Zayn нарын болзож буй цуурхал гарсны дараа Gigi Hadid “Одоо тэр хэнтэй болзох нь надад хамаагүй. Тэр аз жаргалтай байж, охиндоо сайн эцэг байх нь л надад хангалттай. Би түүнийг аз жаргалтай байгаасай гэж л хүсдэг” гэж хэлсэн байдаг.
Селена Гомес Жастин Бибертэй үерхдэг байх үедээ Зейн Маликтай уулзсан гэх цуурхал хэдэн жилийн өмнө гарч байсан. Тухайн үед Жастин Биберийн хий хардлага байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч эцэст нь Селена, Зейн Малик нар романтик харилцаа үнэн эсэхийг цаг хугацаа батлан харуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ