Залилангийн гэмт хэрэг 80 гаруй хувиар нэмэгджээ

Сүүлийн жилүүдэд залилангийн гэмт хэрэг эрс нэмэгджээ. Улсын хэмжээнд 2022 онд 11 839 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5 281 буюу 80.5 хувиар өссөн байна. Харин нийслэлд 9 810 бүртгэгдсэн нь 4 570 буюу 87.2 хувиар өсчээ.
Манай улсын иргэдэд гадаадад ажиллах амьдрах сонирхолтой болсон. Үүнээс үүдсэн залилан нэмэгдсээр байна. Иргэд гадаад явах зорилгоор эд хөрөнгөө барьцаанд тавих, бусдаас мөнгө зээлэх, тусламж авч "Виз найдвартай гаргана" гэсэн хуурамч зарын дагуу хэн нэгэнд ханддаг. Гэтэл "найдвартай" хэмээх амласан этгээд иргэдийн мөнгийг авч залилсаар байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ