Lady Gaga, Blackpink хамтарч Цагаан ордонд үзүүлбэр үзүүлнэ
БНСУ төдийгүй дэлхийн алдарт охидын хамтлаг BLACKPINK хамтлаг болон Леди Гага нар хамтран АНУ-ын Цагаан ордонд үзүүлбэр үзүүлэхээр болсон талаар хэвлэл мэдээллээр яригдаад эхэлжээ. Энэхүү хүндэтгэлийн зоог нь Ж.Байден ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш хоёр дахь удаагаа болох гэж байна.
Тодруулбал, Америк-Солонгосын дипломат харилцааны 70 жилийн ойн баярт зориулсан хэмээн эх сурвалжууд мэдээллээд байгаа юм. Ж.Байден болон түүний эхнэрийн санаачлагаар зохиогдох оройн зоогийн үеэр “Blackpink” болон Америкийн поп од Леди Гага нарын хамтарсан тоглолт болох аж. Тус хамтлаг нь 2020 оны зургаадугаар сард Леди Гагагийн зургаа дахь цомог болох "Sour Candy" дээр хамтран дуулсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ