Голомт банк олон улсын платформ болон вэбсайтаас худалдан авалт хийдэгкартын харилцагч нартаа зориулан 20%-ийн буцаан олголттой урамшуулалт аяныг зарлалаа. Та сонгогдсон платформуудын автомат сунгалт /Subscription/ үйлчилгээнд Голомт банкны VISA брэндийн картаа холбон төлбөр төлснөөр урамшуулалд хамрагдах боломжтой.
Энэхүү урамшуулал нь 2023.06.01-нийг дуустал үргэлжлэх ба урамшуулалд хамрагдахын тулд төлбөрөө төлөхөөс өмнө сонгогдсон платформуудынSubscription хэсэгт дараах картуудын аль нэгийг заавал холбосон байх шаардлагатай юм.
Хамрагдах картууд:
Visa брэндийн кредит картууд
Siдебит карт
Premier дебит карт
Хамрагдах платформууд:
Apple Music
Spotify
Netflix
Kindle
Zoom
Урамшуулалт аян үргэлжлэх хугацаанд 1 харилцагчид олгох буцаан олголтын дээд хэмжээ 100,000₮ байх бөгөөд буцаан олголт гүйлгээ хийснээс хойш 1 өдрийн дараа таны дансанд орох болно.
Та дараах платформуудад Голомт банкны картаа холбосноор цаашид хэрэгжих олон урамшуулалд хамрагдах боломжтой.
Голомт банкнаас гаргадаг VISA брэндийн болон бусад бүх төрлийн картын дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Харин VISA брэндийн картаарааолон улсад авч болох хөнгөлөлт, урамшууллын мэдээлэлтэй ЭНДдарж танилцаарай.
Уншиж байна |