Жүжигчин Ю А Ин 12 цагийн турш мөрдөн байцаалтад оржээ

Жүжигчин Ю А Ин 12 цагийн турш мөрдөн байцаалтад оржээ

БНСУ-ын жүжигчин Ю А Инийг хууль бусаар хар тамхи хэрэглэсэн хэргээр өчигдөр цагдаагийн байгууллагад 12 цагийн турш байцаалтад оржээ. Тэрбээр байцаалтнаас гарч ирэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан дэмжиж байсан болон ойр дотны хүмүүсээс уучлалт хүсжээ. 


Ю А Ин: "Би мөрдөн байцаалтын явцад илчлэх боломжтой баримтуудаа бүгдийг нь хуваалцаад гараад ирлээ Таагүй үйл явдлаас болж намайг хайрлаж байсан олон хүмүүсийн урмыг хугалсан үйлдэлдээ гүнээ харамсаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусаагүй болохоор илүү мэдээлэл өгөхийг хүсэхгүй байна. 


Миний энэ үйлдэл бусдад хохирол учруулаагүй юм чинь гэж өөрийгөө зөвтгөх хандлагаасаа болж ийм намагт унасан юм шиг байна. Байр сууриа ингэж хожимдож илэрхийлсэндээ хүлцэл өчье.


Хүмүүс намайг ийм байдалтайгаар харахад таагүй байгаа гэдгийг мэдэж байгаа ч гэсэн би ирээдүйд эрүүл, саруулаар амьдрах болно оо. Бүх хүмүүсийн урмыг хугалсандаа уучлалт хүсэж байна" хэмээсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ