Усан доорх цөмийн зэвсэг туршсан талаар БНАСАУ мэдэгдсэн гэж Өмнөд Солонгосын Ёнхап агентлаг мэдээлжээ. Хойд Солонгосын хэвлэлийн дамжуулснаар, "цөмийн зэвсэг тээсэн дроныг туршсан" байна.
Цөмийн зэвсэг тээсэн дрон нь "радио идэвхит цунами" үүсгэх чадвартай гэх бөгөөд энэ туршилтыг Хойд Солонгосын тэргүүн Ким Жон Ун өөрөө биечлэн удирджээ. Энэ дрон нь "усан доогуур нууцаар сэлж" шаардлагатай газар хүрч очоод, усан доорх дэлбэрэлтийн тусламжтайгаар "нэн хүчтэй цацраг идэвхит цунам үүсгэх" чадвартай гэнэ. Туршилтын дүнд Ким Жон Ун сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Энд дуулгахад, Хойд Солонгос энэ онд хэдэнтээ пуужин харвасан юм. Тухайлбал, хоёрдугаар сарын 20-ны өдөр БНАСАУ хоёр баллистик пуужин хөөргөсөн бол гуравдугаар сарын 13-ны өдөр шумбагч онгоцноос далавчит пуужин хоёрыг хөөргөсөн. Тухайн үед Өмнөд Солонгос АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилалт эхэлсэн байсан бөгөөд үүнийг өдөөн хатгалга гэж үзнэ хэмээн мэдэгдсэн Хойд Солонгос ийнхүү удаа дараа пуужин хөөргөсөн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |