Реппер 6ix9ine Өмнөд Флоридад байхдаа халдлагад өртжээ
Нью-Йоркийн алдарт реппер Текаши 6ix9ine өчигдөр Майамигийн биеийн тамирын ариун цэврийн өрөөнд зодуулж байгаа бичлэг цахим орчинд тархсан билээ.
Реппер залууг гэмт бүлэглэлийн хэсэг хүмүүс Өмнөд Флорида дахь "LA" Fitness-ийн байранд байхад нь олны нүдэн дээр зүй бус үйлдэл гаргасан байна. Тэрбээр уг бичлэгт "Зураг ав, зураг ав. Бид одоо алдартай болно" гэж зодуулж байгаа бичлэг дээр халдлага үйлдэгчдийн нэг нь хэлжээ.
Тус фитнесийн ажилчид шуугианыг сонссон даруйд менежертээ мэдэгдсэн байна. Хэргийн газар цагдаа, түргэн тусламжийг дуудсан бөгөөд түүнийг түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ