Эмэгтэй жүжигчид Ким Сун Хотой хамтран ажиллахаас зайлсхийж байна

Эмэгтэй жүжигчид Ким Сун Хотой хамтран ажиллахаас зайлсхийж байна

БНСУ-ын Start Up цувралын Хан ахлахын дүрээр алдаршсан жүжигчин Kim Seon Ho-ны тухай хоёр жилийн өмнө таагүй мэдээлэл цахим орчинд тархсан. Тодруулбал түүнийг жирэмсэн болсон найз охиноо "Үр хөндүүлчих" хэмээн ятгасан гэх мэдээлэл цацагдсан юм. Энэхүү асуудалтай холбоотойгоор түүнтэй хамтран ажиллахаас зайлсхийж байгаа эмэгтэй жүжигчид цөөнгүй байгаа юм. 


Тухайлбал, Kim Seon Ho шиэнэхэн ухаалаг эрдэмтэн хүний дүрд тоглох саналыг хүлээн авч ажиллахаар бэлдэж байгаа хэдий ч түүнтэй хамтран тоглох эмэгтэй жүжигчин олдохгүй байгаа аж. Санал тавьсан ихэнх нь жүжигчид нь татгалзсан хариу өгсөөр байгаа гэнэ. Харин үлдсэн хэд нь Kim Seon Ho-тэй хамтран ажиллахад өндөр эрсдэлтэй гэх үндэслэлээр олон зүйлийг шаардаж байгаа гэв. 


Ямар кино драманд эмэгтэй гол жүжигчин чухал үүрэгтэй байдаг учраас кино баг Seon Ho-г гол дүрдээ тоглуулах эсэхээ дахин бодолцож үзэхээр болжээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хэзээний мэдээ вэ, бүгд илчлэгдсэн ш дээ. хэхэ
2023-03-24