Ц.Хуланд яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Яруу найрагч Ц.Хуланг 2023 оны нэгдүгээр сарын 20-ноос эхлэн цагдан хорьсон. Түүний цагдан хориог хоёр удаа сунгасан байгаа энэ цаг үед хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яруу найрагч Ц.Х-нд холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан “Ц.Х нь гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйл. Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажиллах
“1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” Гэж заасан байдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ