БНХАУ-ын Пан-Чайна группын тэргүүн дэд ерөнхийлөгч ноён Жин Шиань Жунь ахалсан БНХАУ-ын төрийн болон хувийн хэвшлийн бизнесийн төлөөлөл манай улсад ажил хэрэгч айлчлал хийж, томоохон төслүүдэд хамтран ажиллах сонирхлоо илэрхийллээ.
Тэд ажлын айлчлалын хүрээнд Эрчим хүчний яам, Зам Тээврийн хөгжлийн яамны холбогдох удирдлага, Хөшигийн хөндийн ашиглалтын өмнөх захиргаа, Монголын төмөр зам болон хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзан, зөвлөгөөн зохион байгуулав.
Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, түүний хэрэгжилтийн гарааны “Шинэ Сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хөшигийн хөндийн эдийн засгийн бүс, шинэ хот, сууршлын бүс байгуулах, эрчим хүчний шинэ эх үүсвэр, шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцож, хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.
Пан-Чайна групп нь Хятад төдийгүй дэлхийн олон оронд “Шинэлэг эко” хот байгуулалтын чиглэлээр нэрд гарч хүлээн зөвшөөрөгдсөн групп компани юм.
БНХАУ-ын Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн яам, БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамнаас "Хотын ухаалаг аж үйлдвэрлэлийн тэргүүлэгч үндэсний онцгой аж ахуйн нэгж"-ээршалгарч шагнагдаж байв. Пан Чайна групп нь барилгын салбарт дижитал өөрчлөлтийг хийсэн анхны аж ахуйн нэгж юм.
Уншиж байна |