Жүжигчин Lee Dahae болон Se7en нарын хуримын өмнөх зураг цацагдлаа

БНСУ-ын алдарт хос болох дуучин Se7en, жүжигчин Lee Dahae нар ирэх тавдугаар сард хуримаа хийхээр болсон байна.
Гуравдугаар сарын 20-нд алдарт хосууд инстаграамаа дамжуулан шүтэн бишрэгчиддээ хэд хэдэн үзэсгэлэнт газруудад авсан хуримын өмнөх зургуудаа хуваалцжээ. Se7en болон Lee Dae нар сүүлийн 8 жил үерхэж байгаа бөгөөд тэд тавдугаар сарын 6-нд хуримын ёслолоо хийхээр төлөвлөсөн юм.
Se7en "Би дэбют хийснээс хойш 20 жил болж байна. Намайг үргэлж дэмжиж, хайрладаг та бүхэндээ баярлалаа. Би та нартаа нэгэн гайхалтай мэдээ дуулгах гэж байгаадаа баяртай байна. Миний хувьд найман жилийн турш миний хажууд хамт байсан үргэлж хайр цацруулдаг найз охин Ли Да Хаитай хуримаа хийнэ гэдгээ амлаж, ирээдүйн нөхөр нь болж хамтдаа сайхан бүхнийг бүтээхээр болсон. Та бүхэн минь биднийг үргэлж тусалж дэмжээрэй" хэмээсэн байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ