Нам Жү Хёг тэргүүтэй алдартнууд өнөөдрөөс цэргийн албанд татагдлаа

БНСУ-ын жүжигчин Нам Жү Хёг, Golden Child-ийн Y, VICTON-ийн Seungsik, N.Flying-ийн дуучин, жүжигчин Ча Хун нар өнөөдөр цэргийн албанд татагдаж байна. Тэд бусдын адил үүрэгт ажлаа эхлэхээс өмнө эхлээд 5 долоо хоногийн цэргийн анхан шатны сургалтад хамрагдах аж.
Солонгосын 18-28 насны эрчүүд хэрэв эрүүл мэндийн хувьд асуудалгүй бол бүгд 18-21 сарын хугацаанд цэргийн алба хаахыг хуулиар тогтоосон байдаг билээ.
Тус алдартнууд 2024 оны есдүгээр сард албаа хааж дуусах аж. Жүжигчин Нам Жү Хёгын хувьд армийн бэлтгэлийн төвд таван долоо хоногийн турш сургалтанд хамрагдсаны дараагаар цэргийн албан дах цагдаагийн хувиар алба хаах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ