Стэнфордын их сургууль Тейлор Свифтийн дууг сургалтын хөтөлбөртөө тусгажээ

Стэнфордын их сургууль Тейлор Свифтийн дууг сургалтын хөтөлбөртөө тусгажээ

Дэлхийн топ сургуулийн нэг болох Стэнфордын их сургууль дуучин Тейлор Свифтийн  "All Too Well" дууг сургалтын хөтөлбөртөө оруулж, оюутнуудад хичээл заахаар болжээ. 


Тус сургуулийн хамгийн алдартай олонд хүрсэн хичээлийн нэг болох Italic 99 хөтөлбөрт All Too Well" дуу багтсан байна. Энэхүү хөтөлбөрт улирал бүр өвөрмөц сургалтуудыг санал болгодог гэнэ. Тухайлбал аялалын зураг зурах, усан будаг, хөгжмийн найруулга, сайжруулсан жүжиглэлт, хөдөлгөөнт дүрс, дижитал урлаг гэх мэт сэдвүүдийг багтаасан байна. 


Шүтэн бишрэгчид нь Тейлор Свифтийн дууны шүлгийг мөн түүний карьерийн ихэнх хугацааг гүн гүнзгий судлах боломжийг олгож байгаа юм. 

 

"All Too Well"  дуу нь 2021 онд гаргасан "Red" хэмээх цомогт багтсан ба түүний шүтэн бишрэгчид дуучин бүсгүй ex найз залуу болох Жэйк Жилленхолоос салсан тухай дэлгэрэнгүй харуулж өгсөн хэмээн үздэг аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ