БНСУ-ын иргэд нийтийн тээврээр маскгүй зорчих боломжтой болно

img

БНСУ-д автобус, галт тэрэг, метро болон таксигаар зорчихдоо иргэд амны хаалт заавал зүүх журам өнгөрсөн оны тавдугаар сараас мөрдөгдөж эхэлсэн билээ. Урьд нь ийм арга хэмжээг Сөүл, Инчон, Дэгү хотуудад хэрэгжүүлж байсан бол цаашлаад  энэ журам тус улсын бүх бүс нутагт мөрдөгдөж байсан юм. Хэрэв зорчигчид амны хаалтгүй тохиолдолд тээврийн компаниуд үйлчлэхээс татгалзах аж.


Харин тус улс энэхүү журмаа энэ сарын 20-ноос цуцалж, хэвийн горимдоо шилжихээр болсон байна. Хамгийн сүүлийн мэдээллээр, БНСУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 10,890 болж өмнөх долоо хоногийн халдварын тоогоор 900-аар буурсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ