Park Seo Joon: IU бол хамгийн түшигтэй, чадварлаг хамтрагч минь байсан

Park Seo Joon: IU бол хамгийн түшигтэй, чадварлаг хамтрагч минь байсан

БНСУ-ын алдарт жүжигчид болох дуучин жүжигчин IU,  жүжигчин Park Seo Joon нарын хамтран тоглосон “Dream” кино ирэх дөрөвдүгээр сарын 26-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа юм. 

 

Тус киноны зохиолын хувьд хөлбөмбөгчин Hong-Dae (Park Seo-Joon) гэнэтийн хэрэгт нэр холбогдож, сахилгын шийтгэл хүлээснээр түүнийг хөлбөмбөгийн тусгай шигшээ багийн дасгалжуулагчаар томилдог.Энэ баг огт бөмбөг барьж үзээгүй орон гэргүй хүмүүсээс бүрдсэн бөгөөд орон гэргүй хүмүүсийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

 

IU болон Park Seo Joon нарын энэхүү хамтрал нь К-драма үзэгчдийн ойрын хугацаанд хамгийн өндөр хүлээлттэй кино жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байгаа аж. Жүжигчин  Park Seo Joon саяхан өгсөн ярилцлагадаа "Бидний хамтралыг хүлээж буй хүмүүсийн урмыг хугалахааргүй кино болсон. Хурдхан л киногоороо та бүхэнтэйгээ уулзмаар байна. Миний хамтрагч IU-ийн хувьд цуг тоглоход түшигтэй, бас амар байсан. Би түүний маш чадварлаг жүжиглэлтийг хараад өдөр болгон гайхширдаг байсан шүү. Тэр сайн тулдаа бид бие биеэ сайн ойлгож дүрээ сайн бүтээсэн гэдэгт итгэлтэй байгаа. Та бүхэн минь биднийг үргэлж дэмждэгт баярлалаа. Хайртай шүү" гэсэн байв. 

 

 

Дуучин IU-ийн хувьд 2011 онд бидний сайн мэдэх “Dream High” к-драмад тоглосноор кино, урлагийн гараа буюу debut-ээ амжилттай хийсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ