Янгирын хоёр шуудай эвэр тээвэрлэж явсан иргэнийг саатууллаа
2023-03-09

 

Иргэн 32 настай эрэгтэй “Ж” нь тээврийн хэрэгсэлдээ янгирын хоёр шуудай эвэр тээвэрлэж яваад саатуулагджээ. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр,“Эмээлтийн товчоонд янгирын хоёр шуудай эвэр тээвэрлэж явсан тээврийн хэрэгслийг саатууллаа” гэх дуудлага энэ оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 17 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.  

 

Тухайн иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

 

Иргэн та хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин