"Алтан тариа" ХХК-ийн захирал П.Цэнгүүн гурилын үнийг 20 төгрөгөөр нэмж байгаагаа мэдэгджээ. Тэрбээр гурилын үнийг ингэж нэмэгдүүлж байгаагийн шалтгааныг төрийн дарамт, шахалт, шантааж хэмээн тайлбарлажээ. Энэ тухай П.Цэнгүүн захирал "ШӨХТГ гэх өрсөлдөөний эсрэг газар хэрэглэгчдийг хууль бусаар хохироосон худалдааны арга хэрэглэсэн гэж торгов. Бүх төрлийн татвар, хураамж, торгууль шийтгэлийг хэрэглэгч төлдөгийг мэдэхгүй бололтой" хэмээн жиргэжээ.
Гурилын үнийг өнөөдрөөс 20₮-өөр нэмэв.
— П. Цэнгүүн (@p_tsenguun) March 2, 2023
Үндэслэл нь төрийн дарамт, шахалт, шантааж.
ШӨХТГ гэх өрсөлдөөний эсрэг газар хэрэглэгчдийг хууль бусаар хохироосон худалдааны арга хэрэглэсэн гэж торгов. Бүх төрлийн татвар,хураамж,торгууль шийтгэлийг хэрэглэгч төлдөгийг мэдэхгүй бололтой. pic.twitter.com/CII7cE5Bpi