Жүжигчин Ким Тэ Хи, И И Бён Хун нар татвараас зайлсхийсэн хэргээр буруутгагдлаа
БНСУ-ын жүжигчин Ким Тэ Хи болон И Бён Хун нарыг татвараас зайлсхийсэн гэх мэдээ тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагджээ. Тус мэдээллийн дагуу Өмнөд Солонгосын Татварын алба Ким Тэ Хи болон түүний харьяалагдаж байсан “Lua энтертаймент”-д шалгалт хийсэн байна.
"Lua энтертайнмент" нь Ким Тэ Хи-гийн төрсөн эгчийн үүсгэн байгуулсан компани юм. Тэрбээр 2019 он хүртэл эгчийнхээ агентлагт байсан бөгөөд одоо "Story J" компанид харъяалагддаг юм.
Story J хэлэхдээ, “ Ким Тэ Хи хуулийн дагуу татвараа үнэнчээр төлдөг. Тэр хуучин агентлагтaa байхдаа сурталчилгаанд тоглосон. Тухайн газар нь нэлээн удаасны эцэст цалинг нь өгсөн. Өөрөөр хэлбэл агентлагаасаа гарсных нь дараа гэсэн үг. Тиймээс ийм цуурхал гарсан байх” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ