Physical 100: Нэвтрүүлгийн оролцогч найз охиноо хүчирхийлсэн хэргээр баривчлагджээ
Өнөөдөр Сөүл дэх Ганнамын цагдаагийн газар үндэсний тамирчин А-г найз бүсгүйдээ халдсан хэргээр баривчилсан тухай мэдээллээ.
Цагдаагийн газрын мэдээлснээр, Хэрэгт сэжиглэгдэж буй А-г өнгөрсөн сарын 23-ны өглөө Чондам-дун дахь гэртээ найз охиныхоо биед халдаж, танхайрсан байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа аж.
Хохирогчийн мэдүүлгийг хүлээн авсан цагдаагийн алба хаагчид хэргийн газраас гэмт хэргийн явцад ашигласан байж болзошгүй зэвсгийг илрүүлэн хураан авчээ.
Хэрэгт сэжиглэгдэж байгаа тамирчин А гэгч нь саяхан гарч дууссан Netflix-ийн 'Physical: 100' хэмээх шоу нэвтрүүлэгт оролцсон гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ