Монголын анхны эмэгтэй хурандаа Р.Оюунбадамд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 87 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа О.Амарсанаа болон Захиргааны удирдлагын газрын дарга, дэд хурандаа Б.Дашдаваа нар Монгол Улсын гавьяат хуульч, Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ахмад ажилтан, Монголын анхны эмэгтэй хурандаа Р.Оюунбадамд хүндэтгэл үзүүллээ.
Одоогоос 29 жилийн өмнө анх удаа эмэгтэй цэргийн алба хаагч хурандаа цол хүртсэн нь Монгол Улсын Гавьяат хуульч, доктор, профессор Р.Оюунбадам юм.
Тэрбээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 30 гаруй жил ажиллаж, 20 жилд нь эмэгтэйчүүдийн хорих ангийг удирджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ