Жүжигчин Ю А Инаас кокаин, кетамин нэмж илэрчээ
БНСУ-ын жүжигчин Ю А Ины шинжилгээгээр кокаин, кетамин хэрэглэж байсан нь илэрсэн байна.
Ю А Ин өмнө нь марихуан болон пропофолыг 2021 оноос хойш хууль бусаар хэрэглэж байсан нь илчлэгдсэн билээ. Харин саяхан гарсан шинжилгээний хариуд кокаин болон кетаминыг хэрэглэж байсан нь илэрчээ.
Тус мэдээллийн дагуу цагдаа нар одоогоор кокаин, кетаминыг хэр удаан хэрэглэж байсан эсэхийг тогтоохын тулд эмийн жорын бүртгэлийг шалгаж байгаа гэнэ. Тэд ирэх долоо хоногийн эхээр Ю А Иныг сэжигтнээр татахаар дахин дуудах төлөвлөгөөтэй байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ