BTS-ийн Жонгүг инстаграм хаягаа устгажээ

БНСУ-ын алдарт BTS хамтлагийн гишүүн Жонгүг өчигдөр өөрийн албан ёсны инстаграм хаягаа хаажээ.
Тэрбээр энэ талаар хэлэхдээ, “Би инстаграмаа хаахаар шийдсэн. Хакердуулаагүй шүү. Инстаграм хаягаа ойрд ашиглахгүй байгаа болохоор зүгээр л устгачихсан юм шүү. Та бүхэн минь санаа зовоод хэрэггүй шүү. Цаашдаа ч дахиж ашиглахгүй байх. Та нарыг мэдэх хэрэгтэй гэж бодоод бичлээ” гэв. Түүний инстаграм хаяг 50 сая гаруй дагагчтай байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ