Сүүлийн хэдэн сарын турш зарим ШТС-ууд АИ92 шатахуун дууссан гэх үндэслэлээр түгээлт хийхгүй байгаа.
Энэ талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Манай улсад шатахууны нөөцийн сав гэж улсын хэмжээнд байхгүй. Хувийн компаниудад байгаа. Монгол, Орос хоёр улсад баяр болох өвлийн түлшнээс зуны түлш рүү шилжих гэх мэт гурван өдрийн саатал үүсэхэд л Монгол Улсад томоохон асуудал үүсдэг болжээ. Шалтгаан нь 1992 онд шатахууны нөөцийн савны асуудалд анхаарал тавиагүй. Хэрэглээ нэмэгдсэн ч түлш хадгалах савгүй өнөөдрийг хүрсэн.
Хоёр хувийн компанийн дотоод асуудлаас үүдэн АИ92 тасалдсан. Нэг компани нь санхүүгийн асуудалтай байгаа бол нөгөөх нь илүү их хямд шатахуун авахаар гэрээлсэн. Энэ хямд шатахуун нь орж ирээгүй гэдэг асуудлаас АИ92 тасалдсан" гэсэн юм.
Уншиж байна |