ЖДҮХС-ийнхан Капитал банкнаас 42 тэрбум төгрөгөө олж авахаар зөвлөх ХАЙЖ БАЙНА
2023-03-01

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Капитал банкнаас 42 тэрбум төгрөгөө авч чадахгүй, асуудлыг шүүхийн журмаар шийдэхээр болжээ. Капитал банкны дампууралтай зэрэгцэн төрийн их хэмжээний мөнгө "сураг" тасарсан. Үүнд нэг хэсэг төрийн өндөр албан тушаалтнуудыг гурван хувийн хүүтэй зээлээр "угжсан" ЖДҮХ сан юм. 

 

 

Өнөөдөр тус сан Капитал банкнаас 42 тэрбум төгрөгийн авлагатай. /2019 оны дөрөвдүгээр сарын 8-нд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар "Капитал" банкыг татан буулгах шийдвэр гаргаж, банкны эрх хүлээн авагчаар Т.Дэлгэрхүүг томилсон/

 

Сануулахад, одоогоос таван жилийн өмнө  “Капитал” банк жилийн 7 хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас  авсан тухай баримт дэлгэгдэж байв. Тухайн үед  ЖДҮХС-гийн зээлийг банкаар дамжуулан жилийн 9 хувийн хүүтэй олгодог байсан нь олон нийтэд дэлгэгдсэн.

 

Тэгвэл ЖДҮХС-ийнхан Капитал банкнаас 42 тэрбум төгрөгөө авахын тулд ЗӨВЛӨХ хайж эхэлсэн байна. ЖДҮ-ийн газрын даргын тушаалаар Үнэлгээний хороо байгуулжээ. Уг үнэлгээний хороо нь ЖДҮ газрын 2023 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ЖДҮХС-аас Капитал банкаар дамжуулан олгосон зөрчилтэй дэд зээлдэгчдийн төлбөрийг санд төвлөрүүлэх шийдвэр гаргуулах зөвлөх үйлчилгээний ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах юм. Зөвлөх үйлчилгээ үйлчилгээ үзүүлэгч нь 80 сая төгрөгийн хөлс авч, 42 тэрбум төгрөгийн ЖДҮХС-ийн дансанд төвлөрүүлэх үүрэг хүлээх аж. Ийнхүү төр их хэмжээний мөнгөө дампуурсан банкнаас олж авахын тулд хариуцсан сангийнхан биш тусгай ЗӨВЛӨГЧ хайж эхэллээ. Асуудал хууль шүүхийн байгууллагаар шийдэгдэхэд ЖДҮХС-ийнхан жульдаж, тусгайлан зөвлөх үйлчилгээ авахаар болж байгаа нь энэ аж. 

 

“Капитал” банк ЖДҮХС-гаас 48 тэрбумыг авсан баримт

 

 

 

П.ГОО

 

Shuud.mn
Сонин хачин
LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM...
2023-03-04
муу хүүхэн дээр ишигтэй ямаа нэмж өгьё гэдэг үлгэртэй адил болж дээ
2023-03-01