Селена Гомез инстаграмд хамгийн олон дагагчтай эмэгтэй болж, Гиннесийн амжилт тогтоов
Сүүлийн жилүүдэд цахим хэрэглээ цаг минут тутамд хөгжин дэвшиж буй. Энэхүү цахим хэрэглээг даган хэрэглэгчдийн амьдралын хэв маяг өдөр ирэх тусам өргөжин тэлж байна.
Цахим орчинд залуусын хамгийн их хэрэглэдэг платформ бол инстаграм юм. Дэлхийн алдарт одууд инстаграмд өөрийн гэсэн албан ёсны хаягтай бөгөөд үүгээрээ дамжуулан амьдралын хэв маягаа олонд харуулдаг билээ.
Дэлхийн алдартнуудаас саяхныг хүртэл хамгийн олон дагагчтай эмэгтэйгээр Кайли Женнер (379 сая дагагчтай) нэрлэгдэж байв. Харин энэхүү амжилтыг алдарт дуучин Селена Гомез 387 сая дагагчтай болсноор хамгийн олон дагагчтай эмэгтэйгээр тодорч Гиннесийн номд бичигджээ.
Харин одоогийн байдлаар инстаграмдаа хамгийн олон дагагчтай хүнээр хөлбөмбөгийн домог К.Роналдо 554 сая дагагчаар тэргүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ