Трио уран сайхны кино Жеонжугийн олон улсын кино наадамд нэр дэвшлээ
Найруулагч Д.Баттөмөрийн "Трио" уран сайхны кино 2023 оны xоёрдугаар сарын 24-нд нээлтээ хийсэн билээ. Нээлтээ хийгээд удаагүй байгаа уг кино Солонгосын Жеонжугийн олон улсын кино наадам /Jeonju International Film Festival/-д сонгогджээ. Тус наадмын "Дэлхий шилдэг кино" хэсэгт уригдан наадмын үеэр гурван удаа гарч, Өмнөд Солонгосын нээлтээ дөрөвдүгээр сард хийхээр болсон байна.
Жеонжугийн олон улсын кино наадамд дэлхийн 83 орны 604 кино өрсөлдөхөөр материалаа илгээжээ. Жишээлбэл, Хятадаас 52, Японоос 46, Аргентин, Итали, Энэтхэг улсуудаас 39 киногоор өрсөлдөж байна.
2000 оноос хойш зохион байгуулагдаж буй энэ наадам Солонгос киноны төрөлдөө асар хүчтэй өрсөлддөг бөгөөд олон улсын киноны хувьд альтернатив, контемпорари арт киног онцолдог.
Монгол дахь нээлтээ энэ сарын 24-нд хийсэн тус кино одоогийн байдлаар олон улсын кино наадмаас 7 шагналыг хүртээд байгаа билээ. Үүнд:
- 2022 оны Тайландын олон улсын кино наадмаас “Шилдэг кино” шагнал
- 2022 оны АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас “Шилдэг зураглаач” шагнал
- 2022 оны Улаанбаатар олон улсын кино наадмаас “Шилдэг продюсер” шагнал
- 2022 оны Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино” шагнал
- 2022 оны Таллины олон улсын кино наадмын “Фестивалийн шилдэг” кино шагнал
- 2022 оны Монтреалийн кино наадмаас "Шилдэг найруулагч" шагнал тус тус хүртээд байна.
- 2022 оны Евро-Азийн ард түмний холбооноос зохион байгуулдаг "Арт Юнайтэс" кино наадмаас шилдэг кино шагнал тус тус хүртээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ