McDonald's компани Newjeans хамтлагийн нэрийн хоолыг гаргахаар болжээ
БНСУ-ын к-поп ертөнцөд цахиур хагалж буй охидын Newjeans хамтлаг дэлхийн хамгийн том түргэн хоолны сүлжээ McDonald's сүлжээтэй хамтран тусгай хоол гаргахаар болжээ.
McDonald's хувьд өмнө нь дэлхийн алдарт BTS-тэй хамтран нэрийн хоолыг гаргаж байсан билээ. Тэдний нил ягаан тусгай хоол нь хамгийн өндөр борлуулалттай хоол болж амжилт гаргаж байсан.
Тэрбээр хоёрдугаар сарын 15-ны өдөр Мс Donald's албан ёсны вэбсайтаар дамжуулан Newjeans-тэй хамтрах тухайгаа мэдэгдсэн ба тэдний хоолны савлагааны хувьд ундааны сав, шарсан төмс зэргийнхээ хайрцгийг Newjeans-ийг санагдуулам бяцхан туулайны зурагтай хайрцгаар сольжээ. Мөн хамтлагийн нэрний утга бүхий жинсэн хөх өнгийн сав баглаа боодолтой байх гэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ