Солонгосын уламжлалт хөгжмийн профессор Пак Со Хёныг Найрамдал одонгоор шагнажээ
БНСУ-ын Юннам их сургуулийн хөгжмийн тэнхимийн эрхлэгч, Солонгосын уламжлалт хөгжмийн профессор Пак Со Хёныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Найрамдал" одонгоор шагнасныг өчигдөр зарлажээ.
"Найрамдал" медалиар Монгол Улсаас гадаад оронтой тогтоосон улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг шагнаж, үнэмлэхийн хамт гардуулдаг аж.
Юннам их сургуулийн хөгжмийн тэнхимийн профессор Пак Со Хён нь Солонгос дахь Монгол үндэсний хөгжим судлалыг төлөөлж буй цорын ганц хөгжим судлаач юм.
Тэрбээр 20-иод жил Монголд хээрийн судалгаа хийж гадаад, дотоодод 60 орчим эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэх зэрэг судалгааны ажилд идэвхтэй оролцож байгаа нэгэн юм.
Мөн тэрбээр 2006 онд Монгол судлалын хамгийн залуу эрдэмтэн эмэгтэй болсноороо гавьяа зүтгэлээрээ үнэлэгдэж, “Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль”-аар шагнуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ